Forrest үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 7 дугаар сарын 13
1. Ерөнхий зүйл
Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Forrest платформыг ашиглахтай холбоотой хэрэглэгч болон Forrest-ийн эрх, үүргийг тодорхойлно.
Forrest платформыг ашигласнаар хэрэглэгч энэхүү нөхцөлийг уншиж, ойлгож, зөвшөөрсөнд тооцогдоно.
2. Үйлчилгээний тухай
Forrest нь дараах үйлчилгээг үзүүлнэ.
- Community буюу хэрэглэгчдийн нийтлэл, харилцах хэсэг.
- 15 ангилал бүхий 75 гаруй сэдэвтэй мод, байгаль орчны сургалтын материал.
- 30 төрлийн модны мэдээлэл.
- 30 төрлийн модны өвчний мэдээлэл болон зөвлөмж.
- Forrest AI ашиглан асуулт асуух боломж.
- AI ашиглан модны зурагт суурилсан шинжилгээ, зөвлөмж авах боломж.
- Мөрөн хотод мод тарих, суулгац нийлүүлэх, мод арчлах зэрэг газар дээрх үйлчилгээ.
3. Насны шаардлага
Forrest платформыг ашиглахын тулд хэрэглэгч 16 ба түүнээс дээш настай байна.
4. Бүртгэл
Бүртгэл хийхдээ хэрэглэгч дараах мэдээллийг үнэн зөв оруулна.
- Нэр
- Утасны дугаар
- Нууц үг
Хэрэглэгч өөрийн бүртгэлийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй.
5. Нууц үг сэргээх
Хэрэглэгч нууц үгээ мартсан тохиолдолд бүртгэл үүсгэх үед сонгосон хамгаалалтын асуултад зөв хариулснаар шинэ нууц үг үүсгэх боломжтой.
6. Төлбөртэй үйлчилгээ
Forrest платформын дараах үйлчилгээнүүд үнэ төлбөргүй байна.
- Community
- Profile
Дараах үйлчилгээнүүд төлбөртэй байна.
- Forrest AI
- AI шинжилгээ
- Мэдлэгийн сангийн төлбөртэй контент
- Мод тарих үйлчилгээ
- Суулгац нийлүүлэх үйлчилгээ
- Мод арчлах үйлчилгээ
Үйлчилгээний үнэ, тайлбар болон ашиглах нөхцөл нь "Төлбөртэй үйлчилгээ"хэсэгт нийтлэгдсэн мэдээллийн дагуу мөрдөгдөнө.
7. Community ашиглах дүрэм
Хэрэглэгч дараах үйлдлийг хийхийг хориглоно.
- Худал мэдээлэл нийтлэх.
- Бусдыг доромжлох, заналхийлэх, ялгаварлан гадуурхах.
- Спам болон сурталчилгааны зориулалттай контент нийтлэх.
- Хууль бус контент нийтлэх.
- Бусдын зохиогчийн эрхийг зөрчих.
Forrest нь дээрх дүрмийг зөрчсөн нийтлэл, сэтгэгдлийг устгах, шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийн эрхийг түр эсвэл бүр мөсөн хязгаарлах эрхтэй.
8. Forrest AI
Forrest AI нь мэдээлэл, зөвлөмж өгөх зорилготой үйлчилгээ юм.
AI-ийн гаргасан зөвлөмж нь мэргэжлийн дүгнэлтийг бүрэн орлохгүй бөгөөд хэрэглэгч тухайн зөвлөгөөг өөрийн эрсдэлээр ашиглана.
9. Газар дээрх үйлчилгээ
Forrest нь Мөрөн хотод мод тарих, суулгац нийлүүлэх, мод арчлах зэрэг үйлчилгээг газар дээр нь үзүүлдэг.
Үйлчилгээний үнэ, хугацаа болон бусад нөхцөл нь тухайн үйлчилгээний захиалга бүрээр харилцан тохиролцогдоно.
10. Оюуны өмч
Forrest платформ дахь бүх текст, зураг, дизайн, лого, сургалтын материал, AI үйлчилгээ болон бусад контент нь Forrest-ийн өмч бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүй хуулбарлах, өөрчлөх, түгээх, худалдаалахыг хориглоно.
11. Хариуцлагын хязгаарлалт
Forrest нь дараах нөхцөлөөс үүдэн гарсан хохиролд хариуцлага хүлээхгүй.
- Интернэтийн доголдол.
- Серверийн саатал.
- Гуравдагч этгээдийн үйлчилгээний тасалдал.
- Форс-мажор нөхцөл.
12. Үйлчилгээний нөхцөл
Forrest нь шаардлагатай тохиолдолд энэхүү Үйлчилгээний нөхцөлийг шинэчилж болох бөгөөд шинэчилсэн хувилбарыг платформ дээр нийтэлснээр хүчин төгөлдөр болно.
13. Холбогдох хууль
Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулагдана.
14. Холбоо барих
Платформ: Forrest
Имэйл: forrestXXK@gmail.com
Утас: 80860602